УИХ-ын гишүүн Д.Ганбатыг огцруулахаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг огцруулахаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас нь огцруулж, түүний оронд О.Цогтгэрэл сонгосон байдаг. Харин АН-ын бүлгийн гишүүдийн тус шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы танхимд уншиж танилцуулснаар О.Цогтгэрэл албан ёсоор бүлгийн дарга болсон. Учир нь хуулиар ийнхүү зохицуулсан байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүн Д.Ганбат АН-ын бүлгийн тамгаа хүлээлгэж өгөөгүй тул УИХ дахь АН-ын бүлгийн тамгыг шинээр хийлгэсэн гэдэг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганбат нь энэ мэтээр хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл удаа дараа гарах болсон гэх мэдээлэл байдаг. Иймд зарим иргэд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг УИХ-ын гишүүний өргөсөн тангаргаасаа няцсан хэмээн үзэж парламентын гишүүнээс нь огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон гэх мэдээлэл байна. 

Учир нь УИХ-ын гишүүн нь “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг болсон.