Ж.Сүхбаатарыг Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар томилсон нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д ханджээ

Ж.Сүхбаатарыг Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар томилсон нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн ҮХЦ-д ханджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны есдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар томилсон билээ.

Тэгвэл түүнийг ийнхүү Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар томилсон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, нэр бүхий өмгөөлөгчид Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Уг асуудлыг ирэх долоо хоногт ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа аж.  Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.