Иргэн Ч.Мөнхбаярын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал энэ сарын 9-ны өдөр /2022.11.09/ болохоор товлогджээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 686 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 924 дүгээр магадлалтай, Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Батдорж, Т.Саруул, Г.Баасан нарын гаргасан гомдлыг үндэслэн Дээд шүүх хянан хэлэлцэхээр болжээ.
Ташрамд өгүүлэхэд, Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноосон бөгөөд Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.