Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон нь манай улсын “Засаг Чандмань Майнз” гэх алтны уурхайд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч тэрхүү компанийн холбогдох хүмүүс хөрөнгө оруулалт авсныхаа дараа Монголоос гарч яваад, одоо эрэн сурвалжлагдаж байгаа билээ.
Тэгвэл энэ хэргийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Би Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой уулзаж хохироосон хэргийн талаар мөрдөн шалгах ажлыг шуурхай явуулж байгаа. Мөн “Засаг Чандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтохын хилийн хоригийг “Х” гэх шүүгч авсан байсан. Улмаар “Korean air”-ээр АНУ-руу явсан. Нөгөөдөр нь буцаагаад хилийн хоригийг тавьчихсан байсан” гэж байсан билээ.
Энэ талаар өдрийн сонинд нийтэлснээр, “УБ-ын хэмжээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны 17 шүүх ажилладаг бөгөөд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тайлбар хийж, шүүгч Д.Х нь уг хэрэгт огт хамааралгүй гэжээ. Иймд тус хэрэг нь эрүүгийн хэрэг болох талаар мэдээлжээ” гэсэн байна.