Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Цалин хөлс нэмэх"-ийг шаардан жагсаж байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Цалин хөлс нэмэх"-ийг шаардан жагсаж байна

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин хөлс нэмэхийг шаардан Төрийн ордны баруун талд яг одоо жагсаж байна. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэбат "Эдгээр өдрүүдэд 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үнийн өсөлт хэд дахин нэмэгдсэн.

Тиймээс цалин хөлс нэмэх шаардлагатай байна. Энэ талаар Засгийн газар, УИХ-д хэд хэдэн удаа саналаа хүргэж байсан. Гэвч эл саналыг төсөвт тусгаагүй. Өнөөдөр хүний нөөцийн дутагдалд ороод байна. Хөдөлмөрийн насны залуучууд эх орондоо ажиллах боломжгүй болж, гаднын улсыг зорьж байна. Тиймээс цалин хөлсийг инфляцын төвшингээс доошгүй дорвитой нэмэгдүүлэхийг шаардаж байна. Бид жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авахаар дөрвөн удаа хуулийн байгууллагад хандсан зөвшөөрсөнгүй. Тиймээс Төв талбай руу орж чадахгүй байрныхаа гадна жагсаж байна" гэлээ.