ТОДРУУЛГА: Бурхан шашны тэргүүн Д.Чойжамцыг солих эсэх асуудал ХӨНДӨГДӨӨГҮЙ. Цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцсэн

ТОДРУУЛГА: Бурхан шашны тэргүүн Д.Чойжамцыг солих эсэх асуудал ХӨНДӨГДӨӨГҮЙ. Цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцсэн

Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн намрын ээлжит хуралдаан энэ сарын 4-5 /2022.11.04-05/-ны өдрүүдэд болжээ. Тус хуралдаанаар Монголын Бурхан шашны тэргүүн /МБШТ/ Д.Чойжамцыг солих эсэх асуудал хөндөгдсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд анхаарал татаад байгаа. 

Тэгвэл энэ талаар Гандантэгчилэн хийдийн албаны эх сурвалжаас тодруулахад "МБШТ, 21 аймаг, есөн дүүрэг, сумын төвүүдийн тэргүүн лам нарын намрын ээлжит хурал арваннэгдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд болсон нь үнэн. Тус хуралдаанаар бурхан шашны төвд тулгараад байгаа асуудал, хөгжлийн төлөвлөгөө болоод сүсэгтэн олонд чиглэсэн сургалт, лекц, соён гэгээрүүлэх хөтөлбөрийг баталсан" гэлээ. МБШТ-ийн тэргүүн Д.Чойжамцыг солих эсэх асуудал хөндөгдсөн эсэхийг лавлахад "МБШТ-ийн тэргүүнийг хэдэн жилийн хугацаатай сонгоно, солино гэсэн зүйл байхгүй. Энэ удаагийн хурлын үеэр ийм зүйл хөндөгдөөгүй" гэдгийг тодотголоо.