Угаарын хий мэдрэгч ажиллаж, иргэнийг угаартаж амь насаа алдахаас сэргийлжээ

Угаарын хий мэдрэгч ажиллаж, иргэнийг угаартаж амь насаа алдахаас сэргийлжээ

Энэ арваннэгдүгээр сарын 5-ны /2022.11.05/ өдөр 10:00 цагт Налайх дүүргийн 7-р хорооны иргэний гэрт Угаарын хий мэдрэгч ажиллаж дуут дохио өгсөн байна.

Тодруулбал, тус иргэн угаарын хий мэдрэгчийг 11 сарын 04-ны өдөр байрлуулсан бөгөөд тухайн шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ татаж байсан тамхиа гэрийнхээ хана руу шидэж хаяад унтсан байжээ. Маргааш нь буюу 11 сарын 05-ны өглөө угаарын хий мэдрэгч дугарч сэрсэн бөгөөд сэрэх үед гэрийн баруун урд хэсэгт гал авалцаж шатаж байсан тул ус цацаж унтраасан гэв . Угаарын хий мэдрэгчээ ямар ч тохиолдолд байрлалаас нь хөдөлгөхгүй, унтраахгүй байхыг анхааруулж байна.