Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 200 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 21:00 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус дуудлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Г /3 настай эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.