БАРИМТ: Д.Сумьяабазар "хотын төвд барилга бариулахгүй" гэх захирамжаа хүчингүй болгосон нь Н.Нацагдоржийг авч үлдэх шалтаг болсон байж болзошгүй байна

БАРИМТ: Д.Сумьяабазар "хотын төвд барилга бариулахгүй" гэх захирамжаа хүчингүй болгосон нь Н.Нацагдоржийг авч үлдэх шалтаг болсон байж болзошгүй байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР Н.НАЦАГДОРЖИЙГ ОГЦРУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ХОЁР САРЫН ӨМНӨ ХОТЫН ДАРГАД ХҮРГҮҮЛЖЭЭ-

Н.Нацагдоржийг огцруулах НИТХ-ын төлөөлөгчдын хүсэлт

НИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж дуусаад Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулах хүсэлтээ есдүгээр сарын 13-ны өдөр /2022.09.13 / Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн байна. Тус хүсэлтэд Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа оролцоогүй, хууль дүрэм журам зөрчсөн зэрэг асуудлаар үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ. Гэвч Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дээрх хүсэлтийг шийдвэрлэх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж. 

-Д.СУМЬЯАБАЗАР ХОТЫН ТӨВД БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ БАЙХ ЗАХИРАМЖАА ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР Н.НАЦАГДОРЖ БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСООР БАЙНА-

Улаанбаатар хотын төвд барилга бариулахгүй гэх захирамжийг Д.Сумъяабазар 2021 оны  8 дугаар сард гаргаад, 2022 оны 1 дүгээр сард хүчингүй болгожээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Хотын дарга Д.Сумьяабазар нь Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулахгүй, тэд хэдийнээ тохиролцсон гэх. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Богд уулын дархан цаазад газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон хотын төвд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга байгууламжаас бусад зориулалтаар барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыг 2040 он хүртэл түр зогсоох тухай А/653 дугаартай захирамж гаргасан байдаг. Гэвч тэрбээр энэхүү захирамжаа хэдхэн сарын дараа буюу 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр А/114 дүгээр захирамжаараа хүчингүй болгосон байх аж.

Товчхондоо хотын дарга Д.Сумьяабазар “Нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор” хэмээн тодотгон захирамжилсан хотын төвд барилга бариулахгүй байх захирамжаа тавхан сарын дараа хүчингүй болгосон байгаа юм.

Улаанбаатар хот хэдийнээ бетон ширэнгэ болж, автомашин байтугай хүн ч явах зайгүй болсон талаар иргэд гомдоллодог. Гэтэл Хотын дарга нь барилга бариулахгүй байх захирамж гаргасан атал түүнийгээ хүчингүй болгож, ерөнхий архитектор нь барилга барих зөвшөөрөл олгосоор байгаа нь тэдний хооронд ямар нэгэн эрх ашгийн сонирхол үүссэн гэх хардлагыг төрүүлж байна.

Нөгөөтээтэй хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж нар "Хүүхдийн парк"-ийн газар дээр тохироо хийсэн байж болзошгүй байгаа юм.

Ийн өгүүлэхийн учир нь Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг “Голомт” банкны эзэн Д.Баясгалангийн хүн гэгддэг. Тиймээс ч саяхан цэгцэрсэн гэх паркийн газрын асуудлаар тэд Ерөнхий архитекторын суудлын тохироог хийсэн байж магадгүй байна.