Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 11 сарын 7, Сумъяа гараг. Билгийн тооллын 14, Шийдэм од, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 17 цаг 26 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 20 цаг 15 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.