Өнөөдөр гахай өдөр

Өнөөдөр гахай өдөр

Аргын тооллын 11 сарын 6, Адъяа гараг. Билгийн тооллын 13, Дэлгэрүүлэгч одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.