ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Рэгдэлийг “Пушкиний медаль”-аар шагнасныг И.К.Азизов гардуулж өгчээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Рэгдэлийг “Пушкиний медаль”-аар шагнасныг И.К.Азизов гардуулж өгчээ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Пушкиний медаль”-аар шагнасан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов оны эхэнд ШУА-ийн ерөнхийлөгчид албан захидал илгээж мэдэгдэж байсан.

Тэгвэл өчигдөр тохиосон Оросын Ард түмний эв нэгдлийн өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Дүгэрийн Рэгдэлд “Пушкиний медаль”-ийг гардуулж өгчээ. Энэхүү шагнал нь  ОХУ-ын гадаадын иргэнд олгодог Төрийн шагнал бөгөөд  Д.Рэгдэлд Орос, Монгол Улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон байна.