Дундговь аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дундговь аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дундговь аймгийн Дэрэн сумаас урд зүгт 30 километрийн зайд өнөөдөр өглөөний 08:29 минутад газар хөдөлжээ. 

Газар хөдлөлтийн хүч дөрвөн магнитуд байсан бөгөөд учирсан хохиролгүй гэж нутгийн иргэд мэдээллээ. Энэ сард Улаанбаатарт гурван удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээд байна.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн аюулын эрсдэлийг Улаанбаатар хотоос зүүн зүгт 5, 6, 7  балл, харин баруун зүгт 7, 8, 9 баллын мужид хамруулдаг. Манай улс нь Төв Азийн эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт тооцогддог аж.