БНСУ-д зодуулсан монгол эмэгтэйг "Монгол хэлээр ярилаа" хэмээн биед нь халдсан гэж мэдүүлжээ

БНСУ-д зодуулсан монгол эмэгтэйг "Монгол хэлээр ярилаа" хэмээн биед нь халдсан гэж мэдүүлжээ

Энэ оны аравдугаар сарын эхээр БНСУ-д хөдөлмөр эрхэлдэг монгол эмэгтэйг тус улсын иргэнд зодуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан хэргийн талаар бид өмнө мэдээлж байсан. ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл хүчирхийлэлд өртсөн эмэгтэй өчигдөр буюу арваннэгдүгээр сарын дөрөвний өдөо /2022.11.04/ эхний мэдүүлгээ өгчээ. Тэрбээр мэдүүлэгтээ "Намайг өдрийн хоолны цагаар “Монгол хэлээр битгий ярь” хэмээн солонгос эрэгтэй зодсон" хэмээжээ. Тиймээс БНСУ-ын цагдаагаас түүнийг сэжигтнээр бүртгэж авсан байна. 

Харин зодсон гэгдэж буй Солонгос эрэгтэй "Харилцан зодоон болсон" гэх тайлбарыг өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.