Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг зохигчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2022.11.04/ хянан хэлэлцэхээр товлосон.
Тэгвэл нэхэмжлэгч Г.Ариунаагийн өмгөөлөгч С.Ялалт эрүүл мэндийн шалтгаанаар, хариуцагч “Голомт банк” ХХК шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч томилсон тул хэргийн материалтай танилцуулж өгнө үү гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.