Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завджээ

Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завджээ

Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлохыг завдсан эмэгтэйг буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 9 давхраас эмэгтэй хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 10:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 26 настай эмэгтэй Н  гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох зорилготойгоор тагтан дээрээ гарсан байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон, буулгаж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.