Монголын өмгөөлөгчдийн холбооноос Г.Баасан, А.Батдорж нарын өмгөөлөх эрхийг хасжээ

Монголын өмгөөлөгчдийн холбооноос Г.Баасан, А.Батдорж нарын өмгөөлөх эрхийг хасжээ

Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос өчигдөр /2022.11.03/ өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын өмгөөлөх эрхийг хасчээ.

Тэгвэл өмгөөлөгч Г.Баасан энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдол гаргана гэдгээ мэдэгджээ. Мөн тэрбээр "Монголын өмгөөлөгчдийн холбоо биднээс татвар авдаг байгууллага. Өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл улс төрийн зорилгоор ийм шийдвэр гаргаж байна" гэжээ.