Монгол бөхийн өргөөнд болон орон нутагт 11 дүгээр сард үндэсний бөхийн нийт есөн барилдаан зохион байгуулахаар тов гарсан байна.
Тухайлбал, 11 дүгээр сарын 03-нд Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, С.Цэрэн аваргын нэрэмжит өсвөрийн бөхийн барилдаан /Булган аймагт 11.07-08 / “Их Засаг” Их сургуулийн 25 жилийн ойд зориулсан “Улсын начин цолны хүндэтгэл”-ийн 256 бөхийн барилдаан /11.09/, “Босоо” Г.Самдан аваргын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан /11.16/, Аймаг, цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан /11.17/, Атрын 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан /11.21/, Залуучуудын улсын аварга шалгаруулах уламжлалт барилдаан /Дархан-Уул аймагт 11.22-23 / тус болно.
Мөн 11 дүгээр 26-нд Улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох бол 11 дүгээр 27-нд Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд тус тус болно.