ТОДРУУЛГА: "Д.Сарангэрэлийг огцруулах" асуудалд  Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзжээ

ТОДРУУЛГА: "Д.Сарангэрэлийг огцруулах" асуудалд Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзжээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур иргэдийг “Улныхан” гэж хэлээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа огцорсон билээ. Учир нь түүнийг иргэдийг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. 

Иймд Д.Сарангэрэл гишүүний Үндсэн хууль зөрчсөн эсэх энэхүү үйлдлийг нь шалгуулж, түүний УИХ-ын гишүүний албан тушаалаас нь огцруулахаар иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Тэгвэл Үндсэн хуулийн цэц Д.Сарангэрэл гишүүнд холбогдох асуудлаар маргаан үүсгэхээс татгалзжээ. Энэ талаар ҮХЦ-ийн албаны эх сурвалжаас тодруулахад "ҮХЦ-ээс энэ сарын 1 /2022.11.01/-ний өдөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл байхгүй гэж үзсэн" гэх мэдээллийг өглөө.