ШУУРХАЙ: Б.Ариунзаяа дахин бусдыг зодсон хэрэгт "нэмэлт ажиллагаа хийлгэх"-ээр цагдаагийн байгууллагад буцаажээ

ШУУРХАЙ: Б.Ариунзаяа дахин бусдыг зодсон хэрэгт "нэмэлт ажиллагаа хийлгэх"-ээр цагдаагийн байгууллагад буцаажээ

Энэ оны гуравдугаар сарын нэгний өдөр МУИС-ийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа нь бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан хэрэгт холбогдсон билээ. Улмаар түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд эл хэрэг одоог хүртэл эцэслэгдээгүй байгаа юм.

Тэгвэл Б.Ариунзаяа нь дахин танхайрсан хэрэгт холбогджээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр /2022.04.16/ ZU гэх баарны үүдэнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр А-гэх эмэгтэйг зодож гудамж талбайд танхайрсан байна. Уг зөрчлийн хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлоод байсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлсэн бөгөөд зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэлээ гэжээ.