Энэ арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс /2022.11.01/ АНУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ричард Буанган үүрэгт ажилдаа оржээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан монгол хэлний хичээл хийж эхэлсэн талаараа жиргэжээ.
Цахим хуудаснаа, “Энэ долоо хоногт монгол хэлний хичээлээ Цагаан толгойн үсгүүдээр эхлүүллээ. Хэдийгээр нас явах тусам хэл сурах ярвигтай болдог нь үнэн ч өөрийгөө сорихдоо баяртай байна” гэжээ. Ташрамд дурдахад, Монгол дахь гадаадын Элчин сайд нарын дундаас Япон, БНХАУ-ын Элчин сайд нар монголоор чөлөөтэй ярьдаг юм.
Started my Mongolian language lessons this week, starting with all the letters of the alphabet. It’s true leaning a foreign language gets harder with age but I’m still smiling ? pic.twitter.com/8kJ2eOrE5c
— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) November 2, 2022