Замын-Үүд сумын нүүрсний талбай нь хашаа, хашлагагүй учир агаарт тортог ихээр хийсч орчиндоо сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ

Замын-Үүд сумын нүүрсний талбай нь хашаа, хашлагагүй учир агаарт тортог ихээр хийсч орчиндоо сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ

Замын-Үүд сумын айл өрхүүд нүүрсний тортогонд дарагдаж, иргэд нь бохир агаараар амьсгалах болжээ. Иргэдийн хэлж буйгаар төрийн байгууллагуудын нурмаг ачаа буюу нүүрс ачиж буулгах талбай нь хашаагүй, стандартын шаардлага хангаагүй учир ийнхүү нөхцөл байдал хүндэрсэн байна. Тиймээс иргэд өөрсдийнх нь эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлж буй энэхүү асуудлаар төрийн бүхий л шатны байгууллагад гомдол гаргаж эхэлжээ. 

Сүүлийн үед энэ тухай гомдол, мэдээлэл иргэдээс ихээр ирж буй учир Замын-Үүд сумын Гаалын газрын дарга О.Цэенрэгзэн энэ талаар байр, сууриа илэрхийлж тайлбар өгсөн байна. Тодруулбал, тэрбээр "Нүүрс ачиж буулгах талбай нь Замын-Үүд сумын захад  үйл ажиллагаа явуулдаг. Нөхцөл байдал хүндэрч иргэдийн гомдол ч ихээр ирж буй тул стандартын шаардлага хангасан талбайтай болгож өгөх шаардлагыг зохих шатны байгууллага аж ахуй нэгжүүдэд уламжилж байна" гэсэн байна. Харин зохих шатны байгууллагууд ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.