Сураггүй алга болсон 50 настай эмэгтэйг эрэн хайж байна

Сураггүй алга болсон 50 настай эмэгтэйг эрэн хайж байна

Сураггүй алга болсон 50 настай малчин эмэгтэйг эрэн хайж байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Эхэн худаг” гэдэг газарт Тус сумын харьяат малчин Ү 11 дүгээр сарын 2-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11 дүгээр сарын 3-ны өдрийн 02:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн малчин 50 настай эрэгтэй Ү-г эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас зохион байгуулж байна.