Нийтийн тээврийн автобус Улаанбаатар хотод зорчиж яваад шатжээ

Нийтийн тээврийн автобус Улаанбаатар хотод зорчиж яваад шатжээ

Нисэхээс Сонсголон явах замд нийтийн тээврийн автобус шатжээ. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, автозамын зорчих хэсэг Нийтийн зорчигч тээврийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба 11 дүгээр сарын 2-ны өдрийн 16:41 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Аэро сити 540” загварын нийтийн зорчигч тээврийн автобус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ.