Катар Улсын Доха хотын үндэсний музейд “ON THE MOVE” буюу “Нүүдэл” үзэсгэлэн дэлгэгдлээ

Катар Улсын Доха хотын үндэсний музейд “ON THE MOVE” буюу “Нүүдэл” үзэсгэлэн дэлгэгдлээ

Катар Улсын Доха хотод байрладаг Катарын Үндэсний музейд “ON THE MOVE” буюу “Нүүдэл” үзэсгэлэн дэлгэгдлээ. 

Энэ үзэсгэлэн нь хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх зорилготой юм.

Үзэсгэлэнд Ойрх Дорнод, Хойд Африк, Өмнөд Азийн нүүдэлчин соёл, өв уламжлалыг тусгасан бөгөөд үзмэрүүд нь Катарын Үндэсний музей, Лусаил музей, Катарын Үндэсний номын сан, Катарын бусад музейн цуглуулга, Улаанбаатар дахь Монголын Үндэсний музей, Монголын Уран зургийн галерей, Парис дахь Musee Quai Branly, Вена дахь Wein Welt музей зэрэг олон улсын музейн 400 гаруй үзмэр цуглуулгаас бүрдэж байна. “ON THE MOVE” үзэсгэлэн Катарын Үндэсний музейд 2023 оны нэгдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.