Австралийн SBS радиогоор анх удаа монгол хэл дээрх хөтөлбөрөө цацахад бэлэн болжээ

Австралийн SBS радиогоор анх удаа монгол хэл дээрх хөтөлбөрөө цацахад бэлэн болжээ

Маргааш /2022.11.03/ Австралийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн SBS Radio 1-р сувгаар SBS Mongolian туршилтын хөтөлбөр цацагдахаар болжээ.

Тодруулбал, Австралийн радио шугамаар анх удаа албан ёсоор Монгол хэл дээр хөтөлбөр явж эхлэх бөгөөд долоо хоног бүрийн пүрэв гарагт бүтэн нэг цагийн хөтөлбөр явуулах аж. Сонгогчдын хандалт, сэтгэгдлээс хамааран SBS Mongolian Радио хөтөлбөр цаашид үргэлжлэх эсэхийг шийдэх юм.