Өнөөдөр /2022.11.02/ хуралдсан Засгийн газрын хурлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлж, түүний оронд Г.Амартүвшинг томилсон. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжин, “2020 оны долдугаар сараас өнөөдрийг хүртэл Гадаад харилцааны дэд сайдаар ажиллах нь нэр төрийн хэрэг байв. Улсынхаа эрх ашгийг гадаадад хамгаалах, Монгол Улсын бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьж ажиллав. Дэмжсэн, хамтран ажилласан та бүхэнд баярлалаа” гэжээ.
2020. 7 сараас өнөөдрийг хүртэл Гадаад харилцааны дэд сайдаар ажиллах нь нэр төрийн хэрэг байв. Улсынхаа эрх ашгийг гадаадад хамгаалах, Монгол Улсын бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьж ажиллав. Дэмжсэн, хамтран ажилласан та бүхэнд баярлалаа.
— Munkhjin Batsumber (@MBatsumber) November 2, 2022