Ирэх оны улсын төсөвтэй холбогдуулан цаг үеийн байдал, үнийн өсөлтийн талаар “Нийгмийн хөгжлийн төлөөх цоглог ахмадууд”, “Нэгдмэл Монгол хөгжлийн төлөө” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
Энэ үеэр иргэн Н.Нэргүйцэцэг “ Нийт ахмадуудын 80 хувь буюу 304 мянган ахмад сард 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Үлдсэн 20 хувьд багтаж буй ахмадууд сард 400 мянгаас дээш хэмжээний тэтгэвэр авч байгаа. Улмаар ахмадууд өвдөх эрхгүй болсон. Өвдвөл хоол авах мөнгөгүй болдог. Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмнэ гэсэн. Одоо инфляц 14 хувьд хүрэв. Төр дүлий, арга хэмжээ аваагүй хэвээрээ л байна. Манай улсад болж, бүтэж байгаа зүйл алга. Агаар, хөрсний бохирдол их тул өвчлөл их байна.
Иймд тэтгэврийг сарын нэг сая төгрөгт хүргэх шаардлагатай. Ахмадууд манай улсын нийт хүн амын ердөө 11 хувийг эзэлдэг.
Би 25 жил төрд ажиллаад одоо 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Гэтэл сүүлийн долоон жилийн турш сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүмүүс илүү тэтгэвэр авдаг нь шударга бус байна” гэлээ.