Аравдугаар сарын 30-ны өдөр /2022.10.30/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өгөөмөр захын хойд талд баригдаж буй барилгын бохирын шугам хийж байсан дөрвөн иргэн шороонд дарагдаж хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Амь насаа алдсан 24, 35 насны хоёр иргэн нь орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын зүүн станцын ажилтан байсан бөгөөд тус баригдаж буй барилга нь бохирын шугамаа зөвшөөрөлгүйгээр татуулах гэснээс үүдэж амь насаа алдсан байж болзошгүй аж.