"Хэвлэл мэдээллийг хамгаалж ардчиллыг дэмжье" нээлттэй форум зохион байгуулагдаж байна

"Хэвлэл мэдээллийг хамгаалж ардчиллыг дэмжье" нээлттэй форум зохион байгуулагдаж байна

Жил бүрийн арван нэгдүгээр сарын 2-ныг "Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр" болгон тэмдэглэдэг.

Энэ хүрээнд Глоб Интернэшнл төв Mongolian National Commission for unesco, Open Society Forum-тай хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр (IDEI)-ийг тохиолдуулан өнөөдөр /2022.11.02/ "Хэвлэл мэдээллийг хамгаалж ардчиллыг дэмжье" нээлттэй форум зохион байгуулж байна.

Тус форумд Глоб Интернэшнл төвөөс Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үр дүнг танилцуулж, Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулна.  

Мөн энэ жил сэтгүүлчдийн аюулгүй байдал ба тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсны 10 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.