Хотын дарга Д.Сумъяабазар торгууль, татвараа төлөөгүй автомашиныг өнөөдрөөс /2022.11.01/ эхлэн Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй шийдвэрийг гарсан. Тэгвэл уг шийдвэр хэрэгжилт ямар байгааг бид Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоо болон 22-ын товчооноос сурвалжилсан юм.
ВИДЕО:
Тухайлбал, Тээврийн цагдаа нарын утсанд зөрчил шалгах аппликейшн суулгажээ. Ингэснээр өдөрт орон нутгаас Улаанбаатарт зорчих автомашины тоо болон дугаарын мэдээлэл цаашлаад үзлэгт ороогүй машины нэвтрэх үед утсанд дохиолол дугарах аж. Цаашдаа энэ чиглэлээр бүртгэлийг товчоодод шууд хийх юм байна.
Түүнчлэн жолооч хот руу нэвтэрч үзлэгт орно гэх шалтгаантай ирэх тохиолдолд орон нутагтаа оношилгоонд хамрагдах боломжтой мөн үзлэгт оролгүй удсан тохиолдолд нэвтрүүлэхгүй. Зөвхөн зайлшгүй Улаанбаатарт оношилгоонд ордог. Үзлэгт хамрагдах хугацаанд дуусаад нэг хонож байгаа тохиолдолд орж болох аж.
Энэ үеэр товчоодод байрлах тээврийн цагдаа нарын өгсөн мэдээллээр "Өглөөнөөс хойш Улаанбаатарт 1235 нь тээврийн хэрэгсэл орсон. Үүнээс оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэл 36 байна. Үзлэгийн хугацаа нь дууссан хөдөө орон нутагт байдаг мэдээлэл аваагүй тээврийн зөрчилтэй тээврийн хэрэгслүүд орж ирж байна. Яг өнөөдөр /2022.11.01/ орж ирсэн зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн үзлэг оношилгоондоо орох долоо хонгийн хугацаатай анхааруулга санамж өгч байгаа" гэлээ.
Тэгвэл энэ талаар жолоочын байр суурийг тодруулахад "үзлэг шинжилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгсэлтэй ирсэн нь бол оруулахгүй байх нь зөв. Мөн энэ талаарх мэдээллийг хараахан мэдээгүй" гэсэн юм
Мөн холбогдох албаныхны өгсөн мэдээллээр "Хотын дарга Д.Сумъяабазарын үүргийн дагуу зургаан сар бэлтгэн хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хүрээнд авто замын газар Улаанбаатар хотод нэвтрэх найман товчоонд шинэчлэгдсэн цахим систем суулгасан. Систем өнөөдөр /2022.11.01/-ийн байдлаар ямар нэгэн гацалтгүй сайн ажиллаж байна.
Иймд өнөөдрийн байдлаар товчоодод байрлуулах системийг замын цагдаагийн гар утсанд суулган дээрх ажлын хэрэгжилтийг зарим газар хэрэгжүүлэхээр туршиж байна.