МУГЖ Н.Ононгийн хүргэн Б.Баасандорж Монгол банканд албаны даргаар ажилладаг

МУГЖ Н.Ононгийн хүргэн Б.Баасандорж Монгол банканд албаны даргаар ажилладаг

МУГЖ Н.Онон нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Мөн түүний эхнэр Я.Сарансүх нь Үндэсний аудитын газрын орлогч даргаар ажилладаг билээ. 

Тэгвэл түүний хүргэн Б.Баасандорж нь мөн Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн захирлаар ажилладаг байна. Энэ талаарх мэдээллийг иргэн Д.Мөнх-Эрдэнэ олон нийтэд ил болгосныг эх сурвалжаас тодруулахад үгүйсгээгүй юм. МУГЖ Н.Ононгийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр байж үүсгэн байгуулсан "Нэгдсэн Монгол" ТББ-ын үйл ажиллагаанд нь оролцдог билээ.