Эрдэнэт хотод автобусны байрлалыг харж, дуу сонсож болох ухаалаг зогсоол ашиглалтад оржээ.
Уг ухаалаг самбарын систем, электроникийн шийдлүүдийг төслийн гүйцэтгэгч "СИМ" компани төлөвлөж хийсэн бол, метал корпусыг зурж төлөвлөхөөс эхлээд будах хүртэлх бүх ажлыг тус компанийн захиалгаар "CNC Мongolia" хйижээ. Энэхүү самбар нь автобусны чиглэл, байршил харах, автобусны карт худалдаж авах зэрэг үйлчилгээг нэг цэгээс хэрэглэгчдэд хүргэдэг юм. Мөн дуу сонсож болдогоороо онцлог аж.
Улмаар өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод суурилуулсан автобусны буудлын ухаалаг самбарууд бүрэн ажиллагаанд орж, хэрэглэгчдэд өгөөжөө өгч эхэлжээ.