Самарт явж байгаад сураггүй болсон иргэнийг ар гэрийх нь зөвшөөрлөөр эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Самарт явж байгаад сураггүй болсон иргэнийг ар гэрийх нь зөвшөөрлөөр эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ аравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Үндэсний аврах бригад, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.30-ны өдрийн 07:00 цагаас 18:44 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн Хавцалт замбал гэдэг газар уулын 2 талаар 6 км-т зохион байгуулсан. 10.31-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.