Хилээр гарах нүүрсний тээврийн хэрэгслийн тоог 950-д хүргэхээр ажиллаж байна

Хилээр гарах нүүрсний тээврийн хэрэгслийн тоог 950-д хүргэхээр ажиллаж байна

Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмээр ажиллаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч нүүрсний тээвэрлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлээд байна.

Энэ хүрээнд тээвэрлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх саналаа Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2022 оны 10 дугаар 28-ны өдрийн хуралдаанд танилцуулж өдөрт гаргах нүүрсний тээврийн хэрэгслийн тоог 950-д хүргэх чиглэлээр холбогдох шийдвэр гаргуулан, зохион байгуулалтын арга хэмжээг авч эхлээд байна.

Цаашид уурхайн үндсэн үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн нөхцөл байдлыг хангаж ажиллах, нүүрс борлуулалт, тээвэрлэлт, санхүү, худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод болгох, Ханги боомт болон төмөр замаар хийх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхааран ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтэс