Монголын хамгийн анхны даатгалтай гэрийн тэжээмэл амьтан “Вася муу глг” нас баржээ

Монголын хамгийн анхны даатгалтай гэрийн тэжээмэл амьтан “Вася муу глг” нас баржээ

Өнгөрсөн хоёрдугаар сард /2022.2/ Н.Ронин эзэнтэй “Вася муу глг (гөлөг)" гэх тэжээмэл муурыг санхүүгийн зохицуулах хорооноос гэрийн тэжээвэр амьтдын даатгалын бүтээгдэхүүнийг анх удаа бүртгэсэн талаар мэдээлээд байсан билээ.

Тодруулбал, уг бүтээгдэхүүнд Н.Ронины муур Монголын хамгийн анхны даатгалтай гэрийн тэжээмэл амьтан болж байгаа гэдгээрээ онцлог гэгдэж бид түүний эзэнтэй ярилцаж байсан юм. ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Монголын хамгийн анхны даатгалтай гэрийн тэжээмэл амьтан “Вася муу глг” 17 насандаа нас баржээ. Энэ талаар түүний эзэн өөрийн цахим сүлжээнд нийтэлсэн бөгөөд тэрбээр, “Вася муу глг минь үүрд нойрслоо, түүнд хайртай байсан бүх хүнд баярлалаа. Уучлаарай. Тэр минь 17 настай байв” гэжээ.