Хөвсгөлийн хүүхдийн эмч нар давлагаатай усан замыг задгай завиар дөрвөн цагт туулж нэг настай хүүхдийн амь насыг аварчээ 

Хөвсгөлийн хүүхдийн эмч нар давлагаатай усан замыг задгай завиар дөрвөн цагт туулж нэг настай хүүхдийн амь насыг аварчээ 

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч нар давлагаатай усан замыг задгай завиар дөрвөн цаг туулан нэг настай хүүхдэд эмнэлгийн тусламж шуурхай үзүүлж амь насыг нь аварчээ. 

Тодруубал, 2022 оны аравдугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч А.Золжаргал, сувилагч Д.Нэргүй жолооч Ж.Мөнххүү нар усан замыг задгай завтай туулан Ханх суманд очиж нэг настай шоктой, уушгины хатгалгаатай хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэж хүүхдийн амь насыг аварсан байна.

Ингэхдээ тэд давлагаатай замаар дөрвөн цаг зорчсон бөгөөд энгийн үед Хатгалаас Ханх хүртэл усан замаар 2 цаг 30 минут явдаг ба хэрэв уулын замаар явсан бол хүүхдийн амь насыг аварч амжихгүй байжээ. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө