Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар есдүгээр сарын 26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр найман хүн явснаас нэг нь сураггүй алга болоод байгаа билээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Гурван шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т 09.26-ны өдөр Цагааннуур сум руу самар түүхээр 8 хүн явснаас иргэн Ө нь есдүгээр сарын 30-ны өдрийн 02:00 цагаас хойш сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 06-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг аравдугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан-Эрэг” гэдэг газраас Сэлэнгэ мөрний зүүн эрэг “Охиндий” гэдэг газар хүртэл 30 км-т, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Аравдугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн байна.