Ж.Энхцэцэг: Би хувийн эмнэлэгтэй байсан үнэн гэхдээ энэ ажлыг хийхийн тулд гэрээгээ цуцалсан манайд эхийн эндэгдэл байхгүй

Ж.Энхцэцэг: Би хувийн эмнэлэгтэй байсан үнэн гэхдээ энэ ажлыг хийхийн тулд гэрээгээ цуцалсан манайд эхийн эндэгдэл байхгүй

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэг ЗГХЭГ-ын яаралтай ажлын хэсэгтэй уулзсаны дараагаар мэдээлэл хийлээ. 

Тухайлбал "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг энэ сарын 13-ны /2022.10.13/ өдөр удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан “Өргөө” амаржих газар болон эрүүл мэндийн салбарын хэд хэдэн асуудлууд олонд ил болсон учир ЗГХЭГ-аас энэ асуудлыг салбарын хэмжээнд авч үзэхээр болж ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр /2022.10.26/  "Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг дуудаж уулзсан юм.

Энэхүү уулзалтын талаар Ж.Энхцэцэг мэдээлэл өгөхдөө "Би энэ хугацаанд хэрхэн ажилласан талаар танилцуулга хийлээ. Би хувийн эмнэлэгтэй байсан үнэн. Гэхдээ энэ ажлыг хийхийн тулд гэрээгээ цуцалсан.

Манай эмнэлэгт эхийн эндэгдэл байхгүй. Өргөө амаржих газарт төрсөн хүмүүсээс мөнгө авч байсан гэх зүйл байхгүй болсон. Ээжүүд тав тухтай орчинд төрж байгаа. Харин дэд захирал П.Эрдэнэцэцэгийг төрийн албаны хуулийн дагуу томилсон.

Энэ хүн бол цагдаагийн алба хаагч бус эрх зүйч, эдийн засагч, хуульч хүн. Энэ асуудлыг ярьж байвал хүний эрхийн асуудал ч яригдах байх. Энэ захирлын хувьд 4-5 жилийн өмнө цэргийн тэтгэвэртээ гараад, олон улсын байгууллагад санхүүгийн хяналт шалгалт хийж байсан. Цаашид ажиллаж амьдрах шаардлага байгаа шүү дээ. Би цагдаа гэдэг утгаар нь биш эрхзүйчийн хувиар нь ажиллуулсан. Манай эмнэлэгт 38 настай залуу ч ажиллаж байсан. Эмнэлгийн байгууллага хэл амтай гээд хэлж байсан. Энэ хүмүүсийг эмнэлгийн байгууллагад ажилласнаар нь ялгаварлан гадуурхаж байгаад сэтгэл дундуур байна” гэлээ.