Хориотой ан амьтан буюу 31 ширхэг ширхэг тарвага нийслэл хот руу оруулахыг завджээ

Хориотой ан амьтан буюу 31 ширхэг ширхэг тарвага нийслэл хот руу оруулахыг завджээ

Нийслэлд 31 тарвага оруулахыг завсан зөрчил илэрчээ. 

Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр СХД-ийн 32 хороо Эмээлтийн товчоонд хяналт шалгалт хийх үеэр хориотой ан амьтан буюу 31 ширхэг ширхэг тарвага нийслэл хот руу оруулахыг завдсан зөрчил илэрсэн байна. 

Хүн, мал, амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн хяналт тогтмол хийгдэж байгаа юм. Мөн өнгөрөгч есдүгээр сард тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул энэ төрлийн бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.