Улаанбаатар-Дархан чиглэлийн 240 км замын 83 км-ыг Монгол компани барьж хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа.
Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хуучин замыг хуулж, шинэчлэх 240 км замын ажлыг 2019 оны зургадугаар сард эхлүүлсэн. Улмаар дөрвөн жил замын шинэчлэл хийгдээгүйгээс үүдэж осол аваар нэмэгдэж иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Уг ажлыг хэрэгжүүлэх ажилд ихэвчлэн гаднын компани оролцож байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2022.10.26/ тус чиглэлийн 83 км замыг "Макс групп"-ын 900-аад хүн, 300-аад техник механизм, 20-оод үйлдвэр ажиллаж хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулжээ. Энэ талаар Макс грүппийн ерөнхий захирал Д.Ганбаатар өөрийн цахим хуудаст мэдээлэл бичихдээ “Бид 200 км замыг жилийн дотор хийнэ. Монгол замын компаниудаа бодлогоор дэмжих цаг нь болсон” гэжээ.
ФОТО: