Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” /Ханбогд хорооллын хашааны гадна/ 5 хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарч халуун ус асгарсны улмаас 4 хүн хүндэвтэр, нэг хүн хөнгөн түлэгдсэн тухай дуудлага өчигдөр /2022.10.25/ 20.13 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулан 20. 21 цагт очиход 5 ажилтнаас хүндэвтэр түлэгдсэн 4 хүнийг Яаралтай түргэн тусламжийн эмч нар авч явсан байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны харьяат иргэн Н /38 настай, эрэгтэй/ нь хөнгөн түлэгдсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгчээ.