ВИДЕО: Хотын дарга Д.Сумъяабазар ашиг сонирхлын зөрчилтэй ЗАХИРАМЖ гаргаж, түүнийгээ олон нийтээс нууцалж ХУУЛЬ зөрчив

ВИДЕО: Хотын дарга Д.Сумъяабазар ашиг сонирхлын зөрчилтэй ЗАХИРАМЖ гаргаж, түүнийгээ олон нийтээс нууцалж ХУУЛЬ зөрчив

Хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 10-ны өдөр /2022.10.10/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн байршилд хууль зөрчиж, барилга барьж байсан Монголын Үндэсний их сургуулийн хамаарал бүхий дөрвөн аж ахуй нэгж, иргэний хууль зөрчиж барьсан барилгуудыг захирамж гаргаж "зөрчилтэй барилга"-ын жагсаалтаас гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО:

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар Монголын Үндэсний их сургуулийн хамаарал бүхий хууль зөрчсөн дөрвөн барилгыг "зөрчилтэй барилга"-ын жагсаалтаас гаргах тухай захирамж нь ил болсон даруйд дээрх захирамжаа олон нийтээс нууцлав. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны мэдээллийн сайтын захирамж шийдвэр гэх хэсэгт Улаанбаатар хотын Засаг даргын гаргасан захирамж, шийдвэрүүдийг албан ёсоор мэдээлдэг. Энэ дагуу Хотын дарга Д.Сумъяабазарын гаргасан А/1296 дугаар захирамж тус сайтад орж, бид үүнийг олон нийтэд мэдээлсэн. Гэтэл дээрх захирамж ил болсны дараа энэ мэдээлэл олон нийтэд харагдахгүй байдлаар идэвхгүй болсон байгаа юм. Захирамжийн дугаараар хайлт хийхэд уг захирамж гарч ирэхгүй байгаа нь үүнийг илтгэнэ.

Тэгвэл бидний өмнөх мэдээлэл уг захирамж ulaanbaatar.mn мэдээллийн сайтад байсныг нотолж байгаа юм. Тодруулбал Хотын дарга Д.Сумъяабазар 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр А/1296 дугаар захирамжийг гаргасан бөгөөд тус захирамжид “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн  А/295 дугаар захирамжийн хавсралтаар баталсан жагсаалтын 1, 2, 3, 9, 10 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай” гэжээ. Харин эл А/295 дугаар захирамжийн хавсралтаар баталсан жагсаалтын дээрх заалтуудад Монголын Үндэсний их сургуулийн хамаарал бүхий дөрвөн барилга байсан юм. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Хотын дарга А/1296 дугаартай захирамж гараагүй. Алба хэлтсээсээ санал асуулга авах зорилгоор тус захирамжийг сайтдаа байршуулсан” гэх утгатай тайлбарыг өгч буй.

Гэтэл Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн

  • 38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан суурьтай баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлүүдээр баталгаажна.
  • 38.2.Цахим баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдэл, цахим гарын үсэг, эсхүл давтагдашгүй дугаараар баталгаажна.
  • 38.3.Цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтална.
  • 38.4.Цаасан баримт бичиг хүчингүй болсон тохиолдолд цахим хувь нь мөн адил хүчингүйд тооцогдоно хэмээн тус тус заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Хотын дарга Д.Сумъяабазар Монголын Үндэсний их сургуулийн хамаарал бүхий хууль зөрчсөн дөрвөн барилгыг "зөрчилтэй барилга"-ын жагсаалтаас гаргах захирамж гаргаж, улмаар захирамж нь ил болохоор ийнхүү нуусан нь иргэдийг төөрөгдүүлж, мэдэх эрхийг хязгаарласан, эрх зүйн актыг үндэслэлгүй устгаж, нуусан зэрэг хууль зөрчсөн үйлдэл гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа байна. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө