Яг одоо /2019.05.27/ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол болон Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэхийг хэлэлцэж, шийдвэрлэх юм.
Харин Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ татгалзсан хүний эрхийг дахин сэргээх талаар хуралдаж байгааг эсэргүүцэн иргэд “Бандааштай жагсаал” хийж буй юм.
Бид мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ