Хоёр суудлын автомашин мөргөлдсөний улмаас 31 настай, эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид”-ийн зуслангийн “Задгай”2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 9-ний өдрийн 21:17 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай, Баянзүрх дүүргийн иргэн Ш-ын “Королла спасио” загварын автомашин мөргөлдөж жолооч Ш /31 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.