Архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэн өндөр хүчдэлийн багана руу авирсан хэрэг гарчээ

Архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэн өндөр хүчдэлийн багана руу авирсан хэрэг гарчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн “Мод үржүүлэг”-ийн хажууд цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур баганад хүн авчирч байна гэсэн дуудлагыг өчигдөр 15:02 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиж, Баян-Өндөр сумын харьяат иргэн Х /32 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгасан байна. Тухайн үед иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.