Мэргэжлийн хяналтын байцаагчид нь яаманд ажилд орох бол, ЦЭВЭРЛЭГЧ, ЖОЛООЧ гэсэн 300 орчим хүн ажилгүй болж байгаа ажээ

Мэргэжлийн хяналтын байцаагчид нь яаманд ажилд орох бол, ЦЭВЭРЛЭГЧ, ЖОЛООЧ гэсэн 300 орчим хүн ажилгүй болж байгаа ажээ

Өчигдөр /2022.10.19/ хуралдсан Засгийн газрын хурлаар “Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах” шийдвэр гарсан байдаг. Тэгвэл Засгийн газар ийнхүү мэдэгдээд тус байгууллага “шууд татан буугдсан” асуудал байхгүй аж.

Учир нь 2023 оны Улсын төсөв батлагдсаны дараа Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдах бөгөөд үйл ажиллагаа нь одоо үргэлжилж байгаа аж. Харин Мэргэжлийн хяналтын байгууллага нь 1600 гаруй алба хаагчтай бөгөөд тус байгууллагыг татан буулгаад байцаагчдыг нь салбарын яамдад нь хуваарилж, мөн 300 орчим орон тоог хэмнэх аж.

Тухайлбал, байгаль орчны байцаагчид БОАЖЯ-нд, уул уурхайн байцаагчид УУХҮЯ-ны ажилд очих ажээ.

Тэгвэл 300 орчим орон тоо хэмнэгдэх ажлын байр нь өдгөө Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаа жолооч, цэвэрлэгч гэсэн үйлчилгээний ажилчид бөгөөд тэд ажлын байргүй болж байгаа ажээ. Тодруулбал, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжлийн хяналтын салбаруудад 300 орчим үйлчилгээний ажилчид ажилладаг байна.