ТОДРУУЛГА: З.Шинэчагтагыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа нь үнэн

ТОДРУУЛГА: З.Шинэчагтагыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа нь үнэн

Холимог тулааны тамирчин З.Шинэчагтагыг цэнгээний газарт бусадтай муудалцан гар зөрүүлсэн хэргээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүрэгт байрлах цэнгээний газарт  бусадтай муудалцан, гар зөрүүлсэн тухай иргэний өгсөн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулан шалгаж байна гэсэн юм. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "З.Шинэчагтагыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа нь үнэн. Хэргийн талаар бидэнд одоогоор мэдээлэл ирээгүй байна" гэлээ.