Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн осол гарсан билээ. Тус осолд өртсөн 12 настай охины зүүн өвдөг шархтай, зулгарсан учир Шүүх эмнэлгийн дүгнэлт нь гэмтлийн хөнгөн зэрэг гэж гарсан байна. Харин эл дүгнэлтийг хохирогчийн ар гэр хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир цагдаагийн байгууллагаас дахин шинчээч томилж, дүгнэлт гаргуулах саналыг гаргажээ.
