Осолд өртсөн долоон тээврийн хэрэгсэлд 117 саяын хохирол учирсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

Осолд өртсөн долоон тээврийн хэрэгсэлд 117 саяын хохирол учирсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн осол гарсан билээ. Тэгвэл осолд өртсөн долоон тээврийн хэрэгсэлд 117 сая төгрөгийн эд материалын хохирол учирсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.